Preview
Description
GobiEngineering — барилгын захиалагчийн хяналтын үйл ажиллагааг бүрэн цахимжуулсан мэргэжлийн систем. Захиалагч, гүйцэтгэгч, хяналтын инженер гурван талыг нэг платформд холбож, объектын төлөвлөгөөнөөс эхлээд санхүүжилтийн баталгаажуулалт хүртэлх бүх шатыг ил тод, баримттай болгоно. ҮНДСЭН БОЛОМЖУУД • Гүйцэтгэлийн нэгдсэн тойм Объектын бүх мэдээллийг нэг дэлгэцэд — төлөвлөгөөт явц, хугацааны байдал, чанарын шалгалт, үүрэг даалгавар, материал, санхүүжилт, ХАБЭА. • Ажлын төлөвлөгөө Иерархи бүтэцтэй график, критик зам, baseline харьцуулалт, гүйцэтгэлийн хувь хяналт. • Чанарын шалгалт Шалгах хуудсыг Excel-ээс импортлох, үзүүлэлт бүрт дүгнэлт, зураг, хэмжилт тэмдэглэх, зөрчлийг үүрэг даалгавар болгон автоматаар нээх. • Өдрийн тэмдэглэл, ХАБЭА Өдөр тутмын ажлын бүртгэл, ажиллах хүч, цаг агаар, зураг. ХАБЭА зааварчилгааг дагаж ажилласан эсэхийг тэмдэглэнэ. • Бараа материалын баталгаажуулалт Материалыг Excel-ээр бөөнөөр оруулах, чанарын гэрчилгээ хавсаргах, хяналтын инженерийн дүгнэлт, батлах/татгалзах урсгал. • Санхүүжилтийн 2 шатат батлалт Гүйцэтгэгч хүсэлт илгээнэ → хяналтын инженер зөвшөөрч тайлангаа гаргана → захиалагч батална. Шат бүр баримтжиж, цуцлах шалтгаан ил харагдана. • Захиалагчийн хяналтын тайлан Хяналт хийсэн өдрүүд, илэрсэн зөрчил, ХАБЭА зааварчилгааг системээс татан Word баримт болгон үүсгэнэ. • Объектын камер Талбайд суулгасан RTSP/ONVIF камерын шууд дамжуулалтыг аппаас үзнэ. • Газрын зураг Объектуудын байршил, «Яаж очих» чиглэл. • Мэдэгдэл Шинэ үүрэг, шалгалт, санхүүжилтийн шийдвэр гарангуут push мэдэгдэл хүрнэ. ХЭНД ЗОРИУЛСАН БЭ Барилгын захиалагч байгууллага, хяналтын инженерийн компани, гүйцэтгэгч барилгын компани. ЖИЧ Энэ апп нь байгууллагын систем бөгөөд ашиглахын тулд танай байгууллагын админаас үүсгэсэн бүртгэл шаардлагатай.
What's New
Version 1.0.21 2026-11-06
Шинэ: Хяналтын акт — талбай дээр бөглөөд Word-оор татна. • Байгууллага, хяналтын инженер, гүйцэтгэгчийн төлөөлөл системээс сонгогдоно — хаяг, утас нь дагаж орно...Шинэ: Хяналтын акт — талбай дээр бөглөөд Word-оор татна. • Байгууллага, хяналтын инженер, гүйцэтгэгчийн төлөөлөл системээс сонгогдоно — хаяг, утас нь дагаж орно. • Хяналтын хамрах хүрээ, дүгнэлт, гарын үсгийн хэсэг хэвлэмэл маягтын дагуу. • Үүрэг даалгавар, чанарын шалгалтыг аппаас засаж, устгадаг болов. • Огноо нэг өдрөөр зөрж харагддаг байсныг зассан. Technical Analysis
Package Overview Basic metadata
Bundle ID
mn.hyanalt.hyanalt Current Version 1.0.21
Minimum iOS 15.0
Package Size App Store Size
Package Metadata 0 / 0 version records
Detailed binary, privacy manifest, framework, and Info.plist results have not been indexed for this package yet. The verified App Store and archive metadata above remains available.
Developer Information
Known Version Records
0 version records with stored package metadata
Stored metadata does not guarantee a package is currently available to download.
| Details | Version / IDs | Version date | Action |
|---|