Preview
Description
Хүүхэд багачуудад ёс суртахууны боловсрол олгоход чиглэсэн сонирхолтой аппыг академич С.Нарангэрэлийн зохиогчийн эрхийн дагуу та бүхэнд хүргэж байна. Энэ бүтээлээ тэрбээр өнгөрсөн онд олны хүртээл болгосон “”Чингис хааны ёс суртахуун-эрхзүйн шаштир” бүтээлээсээ сэдэвлэн зохиожээ. Номд Монголчуудын хэдэн мянган жилийн тэртээгээс үр хүүхдээ сургаж, хойч үедээ өвлүүлж, ахуй амьдралдаа дадал зуршил болгож ирсэн ёс суртахууны бүхий л зарчмуудыг онцлон багтаасан байна. Тухайлбал, цагаан толгойн ном ёс суртахууны эрхэм сайхан чанар болох найрсаг зан, жудаг, шударга ёс, эр зориг, ичгүүр, нинжин сэтгэл, нэр төр, тэвчээр, эв эе гэсэн есөн бүлэгтэй юм. Ингэхдээ эмээ, өвөө, ач хүү, зээ охин гэсэн дөрвөн гол баатрын хооронд өрнөж буй үйл явдал, тэдний үг яриа, үйл хөдлөлд ёс заншил, уламжлал, ёс зүйн зарчмыг шингээжээ. Тиймээс хүүхэд багачууд уншихад ойлгомжтой, энгийн хэллэгтэй, түүх, баримтыг уран зургаар өгүүлсэн учраас зугаатайн дээр ёс зүйн боловсрол, мэдлэг олгож чадах сайн ном болсныг сурган хүмүүжүүлэгчид онцолж байна. Мөн номын хуудсыг хаанаас нь ч сөхөөд үзэх боломжтой хэрэглээ талаасаа ч авсаархан ном болж чаджээ. Номын нэгдүгээр бүлэгт, өсвөр үеийнхний дунд үүсдэг нийтлэг алдаа, зөрчил, харилцааны асуудлыг өгүүлжээ. Тэдгээрийг давтан үйлдэхгүй байхад Чингис хааны үеийн түүхэн баримтад түшиглэсэн ёс суртахууны сургамжит бөгөөд сонирхолтой үйл явдлуудыг дараагийн бүлэгт өгүүлэх зэргээр сонирхолтой өрнөлийг бий болгосон байна.
Technical Analysis
Package Overview Basic metadata
Bundle ID
com.onpoly.YoSu Current Version 1.0
Minimum iOS 13.0
Package Size App Store Size
Package Metadata 0 / 1 version records
Detailed binary, privacy manifest, framework, and Info.plist results have not been indexed for this package yet. The verified App Store and archive metadata above remains available.
Developer Information
Known Version Records
0 version records with stored package metadata • 1 known version records
Stored metadata does not guarantee a package is currently available to download.
| Details | Version / IDs | Version date | Action |
|---|---|---|---|
| Not archived | App Store ID: 862057780 | Unknown | Request Version |